Ph.D Б.Оюун-Эрдэнэ
Гүйцэтгэх захирал
Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн
Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн нь 2015 онд байгуулагдсан бөгөөд ашгийн бус, аливаа нам, улс төрийн хүчин, шашнаас хараат бус, нийгэмд үйлчилдэг ТББ юм. Тус байгууллагыг их, дээд сургуулийн гэр бүл судлал, сэтгэл судлал, нийгэм судлал, социологи, нийгмийн ажил, статистикийн мэргэжлийн эрдэмтэн судлаач багш нэгдэн ажиллуулж байна.
Эрдэмтэн судлаач багш нар нийгмийн сайн сайхны төлөө үүсгэн байгуулсан бөгөөд өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Эрхэм зорилго
Нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа даяарчлал, мэдээллийн эрин зуунд гэр бүлийн олон талт асуудлаар шинжлэх ухааны судалгаа хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, гэр бүлийн хөгжил, боловсрол, тогтвортой байдлыг дэмжин, нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх сургалт-зөвлөгөөг явуулах замаар монголын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах
Зорилт
- Гэр бүлийн асуудлаар ШУ-ны суурь болон хавсрага судалгаа хийх;
- Гэр бүлийн хүрээний бодит асуудлуудыг практик түвшинд судлан дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, бодлого зөвлөмж боловсруулах;
- Гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах;
- Гэр бүлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр, арга зүй боловсруулах;
- Монгол гэр бүлийн ёс уламжлал, үнэт зүйлд тулгуурласан гэр бүлийн боловсролыг иргэдэд олгох замаар монгол хүний хөгжлийг дэмжих;
Манай байгууллага
Бид дараах 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД
1.Хүн ам, хүүхэд, гэр бүл, нийгмийн ажил, халамж хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр болон ТББ, ОУБ-ын ажилтнуудад мэргэжил, арга зүйн мэдлэг ур чадвар олгох ахисан түвшиний “Сертификат”-ын сургалтууд
- “Хүүхэд гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй”
- “Гэр бүлийн боловсрол олгох арга зүй”
- “Зорилтот бүлгийн өрхийг чадавхижуулах арга зүй”
- “Эрсдэлтэй гэр бүлтэй ажиллах арга зүй”
2.Иргэд, албан байгууллагуудад зориулсан сургалтууд
- Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн сургалт
- Гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн сургалт
- Монгол гэр бүлийн ёс уламжлалын сургалт залуу, гэр бүлийн харилаа, сэтгэл зүйн сургалт
- Дунд насны гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн сургалт
- Угийн бичиг хөтөлөх арга зүй
- Өрхийн эдийн засгийн боловсрол олгох сургалт хүүхэд хамгааллын бодлого ба байгууллагын эцэг, эхийн зөвлөл
- Хосын ойлголцлын хөтөлбөр
- Жендэрт суурилсан хүчирхийлэл, урьдчилан сэргийлэх арга зүй
- Сургуульд суурилсан эцэг, эхийн боловсрол хөтөлбөр
- Стресс менежмент ба ажлаас халшрах хам шинжийг даван туулах нь
- Эрчүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалт
- Эмэгтэйчүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалт
- Бүлгийн сэтгэл зүй ба байгууллагын зан төлөв
- Өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд зориулсан сургалт
- Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүй
- Эрсдэлтэй бүлгийн залууст зориулсан сургалт
- “Мөрөөдлөөр жигүүрлэсэн нас” өсвөр насныханд зориулсан сургалт
- Мотиваци ба багаар ажиллах ур чадварын сургалт
- “Би чадна” хувь хүний хөгжлийн сургалт
- Хүүхдийн сэтгэл зүй, хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт
- Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга сургалт
- ЕБС-ийн анги удирдсан багш нарт зориулсан сургалт \эцэг, эхтэй ажиллах арга зүй\
- Манлайлал ба удирдлагын арга барил
- Байгууллагын төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг тооцох арга зүй
- Багшийн хөгжлийн сургалт
- Хөдөлмөрийн харилцааны ёс зүй
- Аавуудын сургалт
Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэн явагддаг.
Нийгмийн бодит нөхцөл байдлыг тодорхой судалгаанд тулгуурлан үнэн зөвөөр ойлгох нь цаашдын чиглэл, үйл ажиллагааг төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх гол гарц бөгөөд үүнд л судалгааны үүрэг ач холбогдол оршиж буй юм. Манай улсын эдийн засгийн өсөлт бууралт, үр ашиг нь хүн амын бүлгүүдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа, боловсролын чанар, хүртээмж хийгээд хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хөгжлөөс эхтэй хүний хөгжлийн асуудал, нийгэм болон бүлгүүдийн харилцан үйлчлэл, нийгмийн социаль өөрчлөлт зэрэг олон асуудлууд социологийн тодорхой судалгааг шаардаж байна. Иймд бид нийгмийн асуудлуудыг хүн амын бүлгүүдтэй холбон судлахаас гадна тухайлан гэр бүлийн үүрэг, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, тогтвортой байдал, салалт, хүчирхийлэл, гэр бүл дэхь хүний эрх, хүүхдийн асуудал, гэр бүлийн хөгжил, чадавхи зэрэг асуудлаар тодорхой судалгааг хийж бодит байдлыг тодруулах юм.
Үйлчлүүлэгчийн нууцыг хадгалж, эрхийг нь хүндэтгэн, гэр бүлийг эрүүл, тогтвортой байлгах, хүний хөгжлийн суурь орчин байлгахын төлөө гэр бүл сэтгэл зүйн асуудлаар зөвлөн туслах үйлчилгээг хүргэж байна. Зөвлөгөөг дараах чиглэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж байна. Үүнд:
- Гэр бүлийн харилцаа, үүрэг хариуцлага
- Гэр бүлийн ёс зүй, хүчирхийлэл
- Гэр бүлийн зөрчил, маргаан
- Архидалт
- Гэр бүл салалт
- Хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн асуудал
- Өсвөр насныхан
- Жирэмсэн эхчүүд
- Улс дамнасан гэр бүл
- Олон соёлт гэр бүл
- Сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямрал
- Сэтгэл зүйн тогтворгүй байдал, түгшүүр
- Сэтгэл зүйн хямрал, цочрол, стресс
- Бусад асуудлууд
Манай багийн гишүүд
- Гүйцэтгэх захирал-1
- Бодлогын зөвлөх-2
- Сэтгэл зүйч - 3
- Гэр бүл судлаач-3
- Хүүхэд судлаач-1
- Социологич-2
- Эрх зүйч-1
- Эдийн засагч-1
- Нийгмийн ажилтан-2
- Статистик, аудит-1
- Мэдээллийн ажилтан-1